Skip to content

Тавтай морилно уу!

Click on the slide!

Гоо сайхан, эрч хүч, уян налархай ...

Click on the slide!

Бүжиг бол миний амьдрал…

Click on the slide!

Би бүжгээс эрч хүчийг мэдэрдэг ...

Frontpage Slideshow (version 2.0.0) - Copyright © 2006-2008 by JoomlaWorks

Эх үрсийн баярын мэнд хүргэе!
Бичсэн DanceSport   
Баасан, 2009 оны 05 сарын 29
eh_urs.jpgБүжгийн спорт, цэнгээнт бүжиг сонирхогчид, дэмжигчид, хичээллэгсэд, тамирчид, багш сурган хүмүүжүүлэгчид, шүүгчид та бүхэндээ болон танай ойр дотны бүх хүмүүст эх үрсийн баярын мэнд хүргэж хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе!
 
Сайтын хамт олон
 
МБСХ-ны багш, шүүгчдийн конгресс эхэллээ
Бичсэн DanceSport   
Баасан, 2009 оны 05 сарын 29
bagshshuugchkongres1.jpgМБСХ-ноос зохион байгуулж байгаа МБСХ багш-дасгалжуулагч, шүүгчдийн конгресс өнөөдөр Олимпийн хорооны байранд эхэллээ. Тус конгресст МБСХ-ны шүүгчдээс гадна Улаанбаатар, Дархан-Уул, Орхон, Багануур, Шарын гол, Баянхонгор, БНХАУ-ын  Эрээн хотын клубуудын дасгалжуулагчид, "Улаан сарнай", "Хатан туул", "Стар данс", "Хос уянга", "Соёмбо" хамтлагууд, МУБИС-ийн БТДС-ийн багш нар оролцож байна.
 
Дэлгэрэнгүй...
 
"Улаанбаатарын Үдэш" тэмцээн хойшлогдлоо
Бичсэн DanceSport   
Лхагва, 2009 оны 05 сарын 27
Манай улсад "нүүр, ам, гарын өвчин" ихэссэн, мөн "гахайн ханиад" гарах магадлалтай байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас эх үрсийн баярын өдрүүдэд аливаа олныг хамарсан үйл ажиллагаа явуулахыг хориглолоо. Уг хоригийг биелүүлээгүй албан байгууллагуудад торгууль оногдуулж, хариуцлага тооцох шийдвэр гарсан тул МБСХ, Бүжгийн спортын "Лайн оф Данс" клубээс 5-р сарын 29-ний өдөр зохион байгуулах "Улаанбаатарын үдэш-2009" тэмцээн  энэхүү хорио тавигдтал түр хугацаагаар хойшлогдож байна.
 
"Хаврын баяр-2009" ба дараа нь бид яах вэ?
Бичсэн DanceSport   
Пүрэв, 2009 оны 05 сарын 21
Havriin_bayar_200901.jpgСаяхан 5-р сарын 15, 16-ны өдрүүдэд нийслэл Улаанбаатар хотноо МЗХ-ноос жил бүр зохион байгуулдаг "Хаврын баяр" урлагийн наадам явагдаж өндөрлөлөө. Энэ жил "Хаврын баяр"-ын маань 25 насны ой болж байгаа юм байна. Хуучин цэнгээнт бүжгийн наадам нэртэй байсан энэ тэмцээнд найрал дууны төрөл нэмэгдсэнээр ийнхүү урлагийн наадам гэж нэрлэгдэх болсон билээ. Яваандаа урлагийн бусад төглүүд нэмэгдэх магадлалтай. Манай сайт цэнгээнт бүжиг, бүжгийн спортын сайт болохоор найрал дууны тухайд дурдалгүй орхилоо.
 
Дэлгэрэнгүй...
 
"Оюу цом-2009" тэмцээн
Бичсэн DanceSport   
Мягмар, 2009 оны 05 сарын 19
oyu2009_1.jpgЭнэ 5-р сар бол манайхны хувьд бүжгээр амьсгалсан сар байна гэж хэлж болохоор байна. 5-р сарын 3-ны өдөр Орхон аймагт "Оюу цом-2009" бүжгийн спортын клубуудын цомын тэмцээн, удахгүй 5-р сарын 29-д Спортын төв ордонд бүжгийн спортын улсын чанартай "Улаанбаатарын үдэш-2009" анхдугаар тэмцээн болох гэж байна. Мөн 5-р сарын 29-д Улаанбаатар хотноо Монголын бүжгийн спорт, цэнгээнт бүжгийн бүх багш, дасгалжуулгч, шүүгчдийн конгресс зохион байгуулагдах гэж байна. Мөн бас саяхан болж өнгөрсөн "Хаврын баяр" урлагийн наадам ...
 
Дэлгэрэнгүй...
 
Бүжгийн тэмцээнийг хэрхэн шүүдэг вэ?
Бичсэн DanceSport   
Пүрэв, 2009 оны 05 сарын 07
Shuugch_01.jpgБүжгийн тэмцээний үеэр үзэгчид болон тэмцээнд оролцогчдын аль аль нь "Хосуудыг үнэлэх шүүгчдийн үнэлгээнд ямар факторууд нөлөөлдөг вэ?" гэсэн асуултыг асууцгаадаг. Шүүгч хүн үнэндээ ноогдсон богинохон хугацаанд ганцаараа нэгэн зэрэг 6 хосыг шүүх нь амаргүй хэрэг юм. Тиймээс ч шүүгчид хос бүрийг бусадтай нь харьцуулахдаа өөрт төрсөн сэтгэгдэлдээ найдах хэрэгтэй болдог.
 
Дэлгэрэнгүй...
 
Олон улсын бүжгийн өдрийн мэнд хүргэе!
Зохиогч JGereL   
Лхагва, 2009 оны 04 сарын 29
Бүжгийн спорт, цэнгээнт бүжгийн сонирхогчид, бүжигчин- тамирчид, багш- дасгалжуулагчид, шүүгчиддээ "Олон улсын бүжгийн өдөр" -ийн мэндийг хүргэе!
 
Олон улсын бүжгийн өдрийг анх ЮНЭСКО болон түүний дэргэдэх бүжгийн байгууллагууд, Олон улсын бүжгийн зөвлөлийн санаачилгаар 1982 онд тэмдэглэжээ.
 
Дэлгэрэнгүй...
 
Формейшн бүжгийн түүх
Бичсэн DanceSport   
Мягмар, 2009 оны 04 сарын 28
formation.jpgФормейшн бүжиг хэзээ хаана үүссэн нь тодорхойгүй байдаг. 1920-иос 1930  оны хооронд Герман, Англи, Францад 4 хос талбайд гарч Вальс бүжгийг ижилссэн хөдөлгөөн, ижилссэн манераар хийж үзүүлдэг байсан байна. Энэ үед цогц хэв загвар байгаагүй бөгөөд бүх үзүүлбэрийг амьд хөгжим дээр хийж байв. Англичууд бол Формейшн бүжгийн анхдагчууд билээ. 
 
Дэлгэрэнгүй...
 
Тэргэнцэртэй бүжгийн спорт Монголд
Бичсэн DanceSport   
Ням, 2009 оны 04 сарын 12
tergentsertei_maraphon01.jpgМанай улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэр дундаа тэргэнцэртэй иргэдийн дунд тэдний эрүүл мэнд, нийгэмд сэтгэл өндөр аж төрөхөд нь зориулсан  спорт, урлагийн дорвитой арга хэмжээ тэр бүр тогтмол зохиогдоод байгаа нь дуулддаггүй. Олон улсын паралимпийн хорооноос (international Paralympic Comittee-IPC)  Тэргэнцэртэй бүжгийн спортын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг 6 удаа зохион байгуулсан билээ. Энэхүү тэмцээн нь Дуо Латин, Дуо Стандарт, Комби Латин, Комби Стандарт төрөлд зохион байгуулагддаг бөгөөд жил бүр олон орны хосууд ирж өрсөлддөг байна.
 
Дэлгэрэнгүй...
 
Монголын Оюутны Спортын 2-р их наадмын бүжгийн спортын тэмцээн
Бичсэн DanceSport   
Ням, 2009 оны 04 сарын 12
oyutnii_sportin_naadam01.jpgМонголын оюутны спортын 2-р наадмын Бүжгийн спортын шигшээ тэмцээн 4-р сарын 11-ний өдөр Монгол улсын ХААИС-ийн урлаг зааланд амжилттай болж өндөрлөлөө. Шигшээ тэмцээнд ХААИС, МУБИС, МУИС, "Аварга" БТДС, "Мон Алтиус" БТДС, Батлан хамгаалахын их сургууль, Үндэсний биеийн тамирын дээд сургууль,  ШУТИС, Соёлын дээд сургууль, "Улаанбаатар" их сургууль, Холбоо мэдээллийн дээд сургуулийн баг тамирчид орж өрсөлдсөн байна.
 
Дэлгэрэнгүй...
 
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 7 Дараах > Төгсгөл >>

Үр дүн 41 - 50 - 67

Сурталчилгаа...

Advertisement

Цаг...

Тоолуур

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр51
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт138
mod_vvisit_counterЭнэ сард480
mod_vvisit_counterНийт59081

Нэвтрэх Хэсэг






Нууц үгээ алдсан уу?
Эрх нээгээгүй юу? Бүртгүүлэх

Яг одоо хэн хэн байна

Бидэнд 10 зочид онлайн

Сурталчилгаа

Advertisement

Сурталчилгаа

Advertisement

Партнер хайж байна

Advertisement

Санал асуулга

Бүжгийн спортыг Монголын бүх ард түмний спартакиадын медальт төрөлд оруулах нь зүйтэй юу?
 

.