|
МБСХ Багш-шүүгчдийн 2-р конгресс |
|
Бичсэн DanceSport
|
|
Даваа, 2009 оны 08 сарын 31 |
Монголын Үндэсний Олимпийн Академи, МБСХ-ноос Бүжгийн спортын Багш, дасгалжуулагч, шүүгчдийн конгрессийг зохион байгуулж эхлээд 2 сарын нүүр үзэж байгаа билээ. Эхний конгрессоос хойш энэхүү сургалтанд сууж мэдлэгээ дээшлүүлэх, шалгалт өгч чадлаа тодорхойлох хүсэлтэй хүмүүсийн тоо улам бүр нэмэгдэж байна. 8-р сарын 15-наас 27-ны өдрүүдэд 2-р конгрессийг зохион байгууллаа.
|
|
Дэлгэрэнгүй...
|
|
Бүжгийн спортын зуслан-сургалт амжилттай явагдлаа |
|
Бичсэн DanceSport
|
|
Мягмар, 2009 оны 08 сарын 11 |
МБСХ, Орхон аймгийн бүжгийн спортын холбооноос энэ жилийн бүжгийн спортын зуслан-сургалтыг уулын баяжуулах "Эрдэнэт" үйлдвэрийн харьяа хүүхдийн "Найрамдлын эрдэнэс" зусланд 8-р сарын 2-ноос 9-ний өдрүүдэд зохион байгуулж Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Өвөрхангайн нийт 14 багш, 210 бүжгийн спортын сонирхогч хүүхэд хамрагдлаа.
|
|
Дэлгэрэнгүй...
|
|
Бичсэн DanceSport
|
|
Мягмар, 2009 оны 07 сарын 21 |
Бүжгийн спортоор хичээллэгч болон сонирхогч хүүхдүүдийн амралтыг үр дүнтэй өнгөрүүлэх, бие бялдрыг чийрэгжүүлэх, тэсвэр хатуужлыг дээшлүүлэх, бүжгийн спортын бэлтгэлжилтийг хангах, бүжгийн спортын клубуудын эв нэгдлийг улам батжуулах, шинээр сонирхогч хүүхдүүдийг бүжигт сургах зорилгоор МБСХ, Орхон аймгийн БСХ-ноос Хүүхдийн зуслан- сургалыг Орхон аймгийн ГОК-ийн дэргэдэх "Найрамдлын эрдэнэс" амралтан дээр 2009 оны 8-р сарын 2-ноос 9-ний хугацаанд зохион байгуулах гэж байна.
|
|
Дэлгэрэнгүй...
|
|
Бүжгийн спортын тамирчид "Би бүжиглэж чадна-2"-ын аваргууд |
|
Бичсэн DanceSport
|
|
Мягмар, 2009 оны 07 сарын 07 |
NTV телевизээс бүжиглэх дуртай, бүжгээс эрч хүч, ташаал авах дуртай залууст зориулан 2009 онд “Би бүжиглэж чадна-2” реалити шоуг дахин зохион байгуулсан билээ. Эхний шалгаруулалтанд нийт 183 хүүхэд оролцож авъяас чадвар, бүжгийн ур чадвараа харуулж 4-р шатанд ШИЛДЭГИЙН ШИЛДЭГ 10 оролцогч шалгарч 7-р сарын 06-нд Гала тоглолтоо хийлээ.
|
|
Дэлгэрэнгүй...
|
|
МҮОХ-ны дээд шагналаар шагнагдав |
|
Бичсэн DanceSport
|
|
Мягмар, 2009 оны 06 сарын 23 |
Өнөөдөр Олон улсын Олимпийн өдөр Монгол улсад Олимпийн хөдөлгөөнийг сурталчлан дэлгэрүүлэх, биеийн тамир спортыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмэрийг нь үнэлж Монголын Бүжгийн Спортын Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, Монголын Үндэсний Олимпийн Хорооны гишүүн А.Мөнгөнхуягийг Монголын Үндэсний Олимпийн Хорооны дээд шагнал "АЛТАН ОЧИР" одонгоор шагнасан байна.
|
|
МБСХ-ны лицензтэй багш нар төрөн гарлаа |
|
Бичсэн DanceSport
|
|
Даваа, 2009 оны 06 сарын 15 |
2009 оны 6-р сарын 14-ны ням гарагт МБСХ-ны Багш-шүүгчдийн конгресст оролцогсод сурсан мэдсэн зүйлээ шалгууллаа. МХО-ы бүжгийн зааланд явагдсан уг шалгалтанд оролцогсод шалгалтаа билет сугалан амаар болон биеэр гүйцэтгэж өгсөн байна. Монголын цэнгээнт бүжиг, бүжгийн спортын түүхэнд анхныхад тооцогдох энэхүү хүндхэн даваанд нийт 47 багш шалгагдах байснаас 36 багш оролцож, 25 багш шалгалтаа амжилттай өгч 2009-2010 онд цэнгээнт бүжиг, латин-америкийн бүжиг, бүжгийн спортын чиглэлээр багшлах-дасгалжуулах лицензийн эрхээ олж авлаа.
|
|
Дэлгэрэнгүй...
|
|
Багш-шүүгчдийн конгрессийнхон салхинд гарлаа |
|
Бичсэн DanceSport
|
|
Бямба, 2009 оны 06 сарын 13 |
МБСХ-ноос зохион байгуулж байгаа багш-шүүгчдийн конгресст сууж номын дуу сонсож байгаа багш шүүгчид сүүлийн онол-дадлагын хичээлээ дуусгаад шалгалтнаас өмнө толгойгоо амраахаар 6-р сарын 11-ний өдөр Туул голын эх рүү салхинд гарч гайхалтай нэгэн өдрийг өнгөрөөлөө. Багш шүүгчдийн эв нэгдэл, цаашдын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэгдсэн уг арга хэмжээнд нийт 30 гаран багш нар 3 баг болон хамрагдсан байна. Энэхүү арга хэмжээнд сайтар бэлтгэсэн багш нар зүгээр нэг амрахаар явсангүй, хүч, оюун, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.
|
|
Дэлгэрэнгүй...
|
|
Бичсэн DanceSport
|
|
Пүрэв, 2009 оны 06 сарын 11 |
Манай Д.Ганбаяраар ахлуулсан Дархан-Уул аймгийн "Лидер данс", Орхон аймгийн "Кабриол", Өвөрхангай
аймгийн "Ирмүүн" клубуудын тамирчид, дасгалжуулагчдын баг ОХУ-ын Новосибирск хотыг зорилоо. Тэд 6-р сарын 12-ны өдөр Новосибирск мужийн бүжгийн спортын холбоо, Бүжгийн спортын
"Кристалл" төвөөс зохион байгуулах
"Танцевальный вернисаж" тэмцээнд оролцох юм. Манай тамирчид Дархан-Уул аймагт цуглаж тэмцээний нэгдсэн бэлтгэлээ зохион байгуулсан билээ. Тамирчиддаа
арвин их амжилттай ирэхийг хүсэн ерөөе.
|
|
"Цэнгээнт бүжгийн асуулт хариултууд" ном |
|
Бичсэн DanceSport
|
|
Мягмар, 2009 оны 06 сарын 09 |
Элизабет
Ромений "Латин-Америкийн бүжгийн асуулт хариултууд" номын үргэлжлэл болж Элзабет Ромэний "Цэнгээнт бүжгийн техник" ном хэвлэгдэн гарлаа. Эзэн хааны бүжгийн багш нарын нийгэмлэгээс гаргасан энэхүү номонд цэнгээнт бүжгийн бүжгийн
багш нарын эсаушиит, лиценциат, фелоу зэрэглэлийн
шалгалтан дээр тавигдаж болох жишээ асуултуудыг хариултын хамт оруулсан. Хөдөлгөөн
(figure)
бүрийн нарийвчилсан задаргаа, гүйцэтгэх үед гарч болох алдаанууд,
тэдгээрийн шалтгаан, засах арга зэргийг дэлгэрэнгүй дурьдсан болно.
Та
уг
номын хуудсыг нээнгүүт эхний нүүр бүрд эхэнд номын англи эх хувь, эсрэг нүүрэнд монгол орчуулга нь зэрэгцэн
байх учраас цэнгээнт бүжгийн үг хэллэгийг англи, монгол хоёр хэл дээр харьцуулан судлах
боломжтой юм. Энэ нь таныг ирээдүйн олон улсын түвшний сурган хүмүүжиүүлэгч, багш-дасгалжуулагч, шүүгч
болоход тус болох буй за.
Үнэ 5000 төгрөг. Лавлах утас: 8811-8287
|
|
"Латин-Америкийн бүжгийн асуулт хариултууд" ном |
|
Бичсэн DanceSport
|
|
Лхагва, 2009 оны 06 сарын 03 |
Элизабет Ромений "Латин-Америкийн бүжгийн асуулт хариултууд" ном хэвлэгдэн гарлаа. Энэ номыг Эзэн хааны бүжгийн багш нарын нийгэмлэгээс гаргасан бөгөөд бүжгийн багш нарын оюутан-багш, эсаушиит, лиценциат, фелоу зэрэглэлийн шалгалтан дээр тавьж болох жишээ асуултуудыг хариултын хамт оруулсан. Хөдөлгөөн
(figure)
бүрийн нарийвчилсан задаргаа, гүйцэтгэх үед гарч болох алдаанууд,
тэдгээрийн шалтгаан, засах арга зэргийг дэлгэрэнгүй дурьдсан болно.
Та
уг
номын хуудсыг нээнгүүт эхний нүүр бүрд эхэнд номын англи эх хувь, эсрэг нүүрэнд монгол орчуулга нь зэрэгцэн
байх учраас цэнгээнт бүжгийн үг хэллэгийг англи, монгол хоёр хэл дээр харьцуулан судлах
боломжтой юм. Энэ нь таныг ирээдүйн олон улсын түвшний сурган хүмүүжиүүлэгч, багш-дасгалжуулагч, шүүгч
болоход тус болох буй за.
Үнэ 7000 төгрөг. Лавлах утас: 8811-8287
|
|