Skip to content

Тавтай морилно уу!

Click on the slide!

Гоо сайхан, эрч хүч, уян налархай ...

Click on the slide!

Бүжиг бол миний амьдрал…

Click on the slide!

Би бүжгээс эрч хүчийг мэдэрдэг ...

Frontpage Slideshow (version 2.0.0) - Copyright © 2006-2008 by JoomlaWorks

"Let's dance-2009", 2009 МБСХ Улсын аварга шалгаруулах тэмцээн, 2009 Стандартын формейшн
Бичсэн DanceSport   
Лхагва, 2009 оны 12 сарын 30
2009_Nat01.jpgМБСХ, Бүжгийн спортын "Line of Dance" клубээс жил бүр Бүжгийн спортын "Let's Dance" тэмцээн, Монгол улсын АШТ-ийг оны сүүлээр зохион байгуулдаг билээ. Энэ жил улс орон даяар ханиад томуу гарч хорио тавигдсанаас шалтгаалан энэ оны тэмцээн нэлээн оройтож 2009 оны 12-р сарын 26,27-ны өдрүүдэд нийслэл хотноо Спортын төв ордонд зохион байгуулагдлаа. Энэ жил өндөржүүлсэн бэлэн байдал тогтоосон байснаас тамирчдын бэлтгэл хангагдаагүй гэсэн шалтгаанаар Орхон, Дорнод,  Дархан, Багануураас оролцох ёстой хэд хэдэн клубууд оролцсонгүй.
 
Дэлгэрэнгүй...
 
Бүжгийн спортынхны анхны шинэ жилийн арга хэмжээ болно
Бичсэн DanceSport   
Пүрэв, 2009 оны 12 сарын 17
shinejil.jpgМБСХ 2001 онд байгуулагдсанаасаа хойш анх удаа энэ жил халуун бүлээрээ шинэ жилийн баяраа тэмдэглэх гэж байна. Уг нь 12-р сарын 22-нд зохион байгуулах гэж байсан боловч орон нутгийн клубууд 12-р сарын 26,27-ны өдрүүдэд болох "Лэтс Данс-2009", УАШ тэмцээнүүдийн дараа зохион байгуулах хүсэлт гаргасан учраас 27-ны орой тэмдэглэхээр боллоо.
 
Дэлгэрэнгүй...
 
2009 оны отгон тэмцээнүүд ба шинэ жил
Бичсэн DanceSport   
Лхагва, 2009 оны 12 сарын 16
logo1.jpgМБСХ, Бүжгийн спортын "Лайн оф Данс" клубээс 12-р сарын 26,27-ны өдрүүдэд нийслэл Улаанбаатар хотноо МБСХ 2009 оны Монгол улсын аварга шалгаруулах тэмцээн, МБСХ 2009 оны Монгол улсын аварга шалгаруулах Стандартын формейшн (хамтлагууд), Бүжгийн спортын "Let's dance 2009" тэмцээнүүдийг зохион байгуулах гэж байна. Арга хэмжээ Спортын төв ордонд дээрх амралтын өдрүүдийн 10 цагаас эхлэн явагдана.
 
Тэмцээн дууссаны дараа бүжгийн спортынхон гэр бүлээрээ 2010 оноо угтах шинэ жилийн баярын арга хэмжээгээ тэмдэглэх юм.
 
"Ододтой бүжиглэе" телевизийн шоу NO1 өндөрлөлөө
Бичсэн DanceSport   
Мягмар, 2009 оны 12 сарын 15
ododtoi1_5.jpgСар гаруй монголын үзэгчдийн нүдийг хужирласан "Ододтой бүжиглэе" шоу өндөрлөлөө. Хаалтын Гала тоглолт 12-р сарын 11-ний орой 19 цагт АСА циркд эхэлсэн ба үзэгчид пиг дүүрэн суусан байлаа. Үзэгчид дунд нийтийн бүжиг, цэнгээнт бүжиг сонирхдог танилууд маань тэр ч бүү хэл нэг танил маань бүүр Алтанбулагаас зөвхөн энэ шоуг үзэхээр Утаанбаатар хотод утаа униарыг харгалзалгүй ирсэн билээ.
 
Дэлгэрэнгүй...
 
"Ододтой бүжиглэе" телевизийн шоу
Бичсэн DanceSport   
Лхагва, 2009 оны 12 сарын 02
ododtoi1_2.jpgСаяны А хүрээний N1H1 вирусын томуунаас сэргийлж өндөржүүлсэн бэлэн байдал зарласан хэд хоногт Монголын ард түмэн гэртээ сууж бүжгээр амьсгаллаа. Бараг бүтэн сарын турш орой бүр TV5 телевизээр гарсан "Ододтой бүжиглэе" шоуг үзээгүй хүн бараг байхгүй бизээ. TV5 телевизийн редактор Насанжаргалын зохион байгуулсан энэхүү шоуны ард тус телевизийн хүчирхэг нэгэн баг ажилласан юм.
 
Дэлгэрэнгүй...
 
Монголын ирээдүй болсон хүүхдүүдийн төлөө
Бичсэн DanceSport   
Мягмар, 2009 оны 11 сарын 24
swayclub1.jpgБидний дунд байдаг нэгэн даруухан нэртэй клубын тухай энд өгүүлэх юм. Энэ бол Дархан-Уул аймгийн Бүжгийн спортын "Свей" клуб. Клубт 80 гаруй хүүхэд тогтмол хичээллэдэг бөгөөд одоогоор тэмцээний 20 хос  буюу 40 тамирчин бэлтгэлээ базааж байна.
 
Дэлгэрэнгүй...
 
Манай тамирчид "Параданс-2009"-д оролцож чадахгүй боллоо
Бичсэн DanceSport   
Пүрэв, 2009 оны 10 сарын 29
n1h1.jpgМанай улсад гахайн ханиад буюу А хүрээний N1H1 вирусын томуу гарсантай холбогдуулан Буръяад улсын боловсролын яамнаас Бүжгийн спортын "Параданс-2009" тэмцээнд Монгол улс, Чита мужаас оролцохоор мэдүүлсэн клубуудыг хүлээн авч чадахгүй болсноо мэдэгдлээ. Ийнхүү тус тэмцээнд оролцохоор мэдүүлгээ илгээсэн манай 4 клуб оролцож чадахааргүй боллоо. Бүжгийн спортынхондоо ариун цэврийг сайтар сахиж, N1H1 вирусын томуунаас сэргийлэхийг анхааруулж байна.
 
"Алтан навч-2009" ба УАШ Латины Формейшн амжилттай явагдаж өнгөрлөө
Бичсэн DanceSport   
Лхагва, 2009 оны 10 сарын 28
МБСХ, Дархан-Уул аймгийн БСХ, Бүжгийн спортын "Лидер данс" клубээс жил бүр уламжлал болгон явуулдаг "Алтан навч" бүжгийн спортын тэмцээн 10-р сарын 24-ний өдөр Дархан-Уул аймгийн "Эрэл" төвд 5 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдлаа.
 
Дэлгэрэнгүй...
 
Удахгүй хойд хөршид маань "Параданс-2009"
Бичсэн DanceSport   
Лхагва, 2009 оны 10 сарын 21
paradancelogo.jpgОХУ-ын Улаан-Үд хотноо жил бүр зохион байгуулагддаг Бүх Оросын "Параданс-2009" тэмцээн 10-р сарын 31-нээс 11-р сарын 1-ний өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. 2005 онд анхны тэмцээнээсээ 1 алт, 1 мөнгөн медальтай ирж байсан манай тамирчид жил бүр амжилттай оролцож олон олон шар, цагаан, бор медалиудыг энгэртээ зүүж байсан билээ. Энэ жилийн тэмцээний үеэр олон сайхан сюрпризүүд хүлээж байгааг тэмцээнийг зохион байгуулагч А.Зубенко бидэнд мэдэгдлээ.
 
Дэлгэрэнгүй...
 
3rd Incheon Metropolitan City Mayor's Trophy DanceSport Championship
Бичсэн DanceSport   
Пүрэв, 2009 оны 09 сарын 24
incheon02.jpg2009 оны 9-р сарын 20-нд болсон БНСУ-ын Инчеон хотын Мэрийн нэрэмжит тэмцээнд манай баг тамирчид оролцоод ирлээ. Манай баг Бүжгийн спортын "Лайн оф Данс" клубын тамирчин Б.Баттулга, Г.Гоомарал, Т.Тэмүүжин, Б.Онондарь нараас бүрдэж, МБСХ-ны Женсек А.Мөнгөнхуяг албаны зочноор оролцлоо.
 
Дэлгэрэнгүй...
 
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 7 Дараах > Төгсгөл >>

Үр дүн 21 - 30 - 67

Сурталчилгаа...

Advertisement

Цаг...

Тоолуур

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр38
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт125
mod_vvisit_counterЭнэ сард467
mod_vvisit_counterНийт59069

Нэвтрэх Хэсэг






Нууц үгээ алдсан уу?
Эрх нээгээгүй юу? Бүртгүүлэх

Яг одоо хэн хэн байна

Бидэнд 15 зочид онлайн

Сурталчилгаа

Advertisement

Сурталчилгаа

Advertisement

Партнер хайж байна

Advertisement

Санал асуулга

Бүжгийн спортыг Монголын бүх ард түмний спартакиадын медальт төрөлд оруулах нь зүйтэй юу?
 

.