| 2010 оны ууган арга хэмжээнүүд |
| Бичсэн DanceSport | |
| Ням, 2010 оны 01 сарын 31 | |
Монголын бүжгийн спорт, цэнгээнт бүжгийн 2010 оны хамгийн эхний арга хэмжээнүүд зохион байгуулагдлаа. Энэ бол МҮОА, МБСХ-ноос зохион байгуулдаг МБСХ Багш-шүүгчдийн ээлжит конгресс, Бүжгийн "Авъяас" төвөөс зохион байгуулсан "Авъяас-2010" тэмцээн байлаа.
Багш шүүгчдийн конгрессийн мэдээллийг та www.mdsf.mn сайтаас үзээрэй. МХО-ы Бүжгийн "Авъяас" төвөөс анх удаа зохион байгуулж байгаа "Авъяас" тэмцээн 1-р сарын 30-ны өдөр болж өндөрлөлөө. Өглөө 11 цагаас МХО-ны бүжигчдийн дунд "Авъяас-Анхны алхам" тэмцээн зохиогдов. Энд 100-гаад хос орж бүжгийн спортын тэмцээнийхээ анхны гарааг эхлүүлсэн.
Үдээс хойш 16 цагаас "Авъяас-2010"-ын улсын чанартай тэмцээнүүд болов. Шинэ он гарсантай холбоотойгоор ихэнх хосууд Хүүхэд-2-оос Өсвөр-1 рүү, Өсвөр-1-ээс Өсвөр-2, Өсвөр-2-оос Залуучууд руу гэх мэт насны ангилал дэвшсэнтэй холбоотойгоор насны ихэнх ангилалд хосуудын шинэ холигдолт бий болж шинэ өрсөлдөөнүүд бий болсон нь ажиглагдаж байлаа. Энэ жил бол Монголын бүжгийн спортын тэмцээнүүдэд цоо шинэ өөрчлөлт, дэвшил, шинэчлэл, өрсөлдөөнүүд гарч байгаа жил бөгөөд тэмцээнүүд улам улам сонирхолтой болох юм байна.
|
| < Өмнөх | Дараах > |
|---|
| . |