Skip to content

Тавтай морилно уу!

Click on the slide!

Гоо сайхан, эрч хүч, уян налархай ...

Click on the slide!

Бүжиг бол миний амьдрал…

Click on the slide!

Би бүжгээс эрч хүчийг мэдэрдэг ...

Frontpage Slideshow (version 2.0.0) - Copyright © 2006-2008 by JoomlaWorks

МБСХ 2001-2009 оны шилдгүүдээ тодрууллаа
Бичсэн DanceSport   
Пүрэв, 2009 оны 12 сарын 31
2009_newyear01.jpg12-р сарын 27-ны орой УАШТ-ий дараа МБСХ-ны шинэ жилийн баярын арга хэмжээ болж өнгөрлөө. Анх удаа зохион байгуулагдаж байгаа энэ арга хэмжээг "Мoon" клубын О.Саранхүү багш маш сонирхолтой,  боломжийн түвшинд зохион байгуулсан юм. Шинэ жилийн арга хэмжээнд Улаанбаатар, Дархан-Уул, Орхон, Өвөрхангайн клубуудын төлөөллөөс гадна "Стар", "Хатан туул", "Хос Уянга", "Улаан сарнай" хамтлагуудын гишүүд оролцов.
 
Баярыг нээж МХО-ы Бүжгийн "Авъяас" төвийн бүжигчин Хатанбаатар, Мөнхцэцэг нар гайхалтай уран мэдрэмжтэй Аргентин тангогоор мэндчилэхэд хуран цуглагсад хөөрөн баясаж хашгиралдаж баяр хүргэж байлаа. Өвлийн өвгөн ("Ододтой бүжиглэе" шоуны ялагч Ууганбаяр), цасан охидоо ("Стар данс" хамтлагийн охид) дагуулан ирэв.
 
2001-2009 оны шилдэг тамирчин-хосоор Бүжгийн спортын "Лайн оф дэнс" клубын Г.Тамир, М.Үүрийнцолмон нар ОУ-ын тэмцээнүүдэд амжилттай оролцож эх орныхоо нэрийг удаа дараа өндөрт өргөсөн амжилтаараа, 2001-2009 оны шилдэг багш-дасгалжуулагчаар "Лайн оф дэнс" клубын багш А.Мөнгөнхуяг олон шавь нараа дотоодын болон ОУ-ын тэмцээнүүдэд амжилттай бэлтгэн оролцуулсан амжилтаараа, 2001-2009 оны шилдэг клубээр Бүжгийн "Авъяас" төв МБСХ-г бүрэлдэн бий болоход үзүүлсэн хувь нэмэр, зохион байгуулсан арга хэмжээнүүдээрээ, 2001-2009 оны шилдэг арга хэмжээгээр Бүжгийн спортын "Дархан тур" тэмцээн 5 жил тасралтгүй амжилттай зохион байгуулагдаж,  оролцогчдын тоо, танхим дүүрэн үзэгчтэй байсан үзүүлэлтээрээ, 2001-2009 оны шилдэг орон нутгийн байгууллагаар Дархан-Уул аймгийн бүжгийн спортын холбоо идэвхитэй үйл ажиллагаа, гишүүн клубуудын тоо, тэдний чанараар шалгарцгаалаа. МБСХ үүнээс хойш жил бүр гишүүдийнхээ ажлыг дүгнэн шилдгүүдээ шалгаруулж байх юм.
 
Мөн хөгжилтэй тоглоом, хошин асуулт хариултын уралдаан, дуу хуур, хошин мэндчилгээ, жүжигчилсэн тоглолт болсноос хамгийн сонирхолтой нь шинэ жилд оролцогсдын дунд явуулсан азтан тодруулах сугалаа байлаа. Ч.Жаргалсайхан багш нэг азтанд бүжгийн гутал, А.Мөнгөнхуяг бас нэг азтан н.Баяраад бүжгийн ширэн гутал, А.Амармэнд багш азтан Г.Гоомаралд стандартын бүжгийн бүрэн хувцас, Д.Ганбаяр багш азтай Б.Баттулгад мөн стандартын бүжгийн бурэн хувцас, багш Д.Ганцог, н.Сэлэнгээ нар  азтан н.Оюун-Эрдэнэд гахайн шарсан толгой бэлэглэв.
 
Энэ арга хэмжээнд ороогүй хүмүүсийг азгүйд тооцохоос өөр яах ч билээ :) . Дараа жилийн шинэ жилийн арга хэмжээг "Авъяас" төвийн Ч.Жаргалсайхан зохион байгуулахаар болж өндөрлөсөн байна. Бүжгийн спортын их гэр бүлийнхэн, цэнгээнт бүжиг сонирхогчиддоо ирж буй 2010 ондоо эрүүл энх, азтай аатай байж, бүжгийн салбартаа улам их амжилт гаргаж Монгол улсынхаа нэрийг өндөрт өргөхийг хүсэн ерөөе!

 
< Өмнөх   Дараах >

Сурталчилгаа...

Advertisement

Цаг...

Тоолуур

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр53
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт308
mod_vvisit_counterЭнэ сард650
mod_vvisit_counterНийт59252

Нэвтрэх Хэсэг






Нууц үгээ алдсан уу?
Эрх нээгээгүй юу? Бүртгүүлэх

Яг одоо хэн хэн байна

Бидэнд 9 зочид онлайн

Сурталчилгаа

Advertisement

Сурталчилгаа

Advertisement

Партнер хайж байна

Advertisement

Санал асуулга

Бүжгийн спортыг Монголын бүх ард түмний спартакиадын медальт төрөлд оруулах нь зүйтэй юу?
 

.