| Бүжгийн спортынхны анхны шинэ жилийн арга хэмжээ болно |
| Бичсэн DanceSport | |
| Пүрэв, 2009 оны 12 сарын 17 | |
МБСХ 2001 онд байгуулагдсанаасаа хойш анх удаа энэ жил халуун бүлээрээ шинэ жилийн баяраа тэмдэглэх гэж байна. Уг нь 12-р сарын 22-нд зохион байгуулах гэж байсан боловч орон нутгийн клубууд 12-р сарын 26,27-ны өдрүүдэд болох "Лэтс Данс-2009", УАШ тэмцээнүүдийн дараа зохион байгуулах хүсэлт гаргасан учраас 27-ны орой тэмдэглэхээр боллоо.
Шинэ
жилийн баярын арга хэмжээнд МБСХ-ны бүх гишүүн орон нутгийн холбоод,
клубууд уригдсан ба арга хэмжээний хамгийн гол утга санаа нь Бүжгийн
спортын их гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэх, өнгөрсөн
жилүүдийн ажлаа дүгнэх, амжилт бүтээлээр дүүрэн 2010 ондоо ажиллах эрч
хүчээ олж авах явдал билээ.
Арга хэмжээн дээр МБСХ 2001 оноос 2009 оныг хүртэлх ажлаа дүгнэж, анхны шилдэгүүдээ доорхи номинацаар тодруулах ёслол болох ба цаашид шалгуур үзүүлэлтүүдийг улам боловсронгуй болгон жил бүр шилдгүүдээ тодруулж байх юм байна. Үүнд:
1.Шилдэг орон нутгийн гишүүн байгууллага, холбоо.
Шалгаруулах үзүүлэлтүүд: а.гишүүн клубуудын тоо, б.тамирчдын тоо,
в.тогтмол зохион байгуулдаг тэмцээн уралдаан, арга хэмжээний тоо, чанар
2.Шилдэг клуб. Шалгаруулах үзүүлэлтүүд: а.тэмцээнд тогтмол оролцдог тамирчдын тоо, б.Улс, ОУ-ын тэмцээнд оролцсон үзүүлсэн амжилт
3.Шилдэг хос. Шалгаруулах үзүүлэлтүүд: а.Улс, ОУ-ын тэмцээнд үзүүлсэн амжилт,
4.Шилдэг дасгалжуулагч.
Шалгаруулах үзүүлэлтүүд: а.тэмцээнд бэлтгэсэн хосуудын улс, ОУ-ын
тэмцээнд үзүүлсэн амжилт, б.гаргасан бүтээл (ном товхимол, ТВ
нэвтрүүлэг, Эрдэм шинжилгээ судалгааны нийтлэл)
5.Шилдэг арга хэмжээ, тэмцээн уралдаан.
Үүнд тэмцээн уралдаан, багш-шүүгчдийн конгресс, зуны зуслан-сургалт,
хамтарсан бэлтгэл дасгалжуулалт, эрдэм шинжилгээний хурал зэрэг орно.
Шалгаруулах үзүүлэлтүүд: а.хамрагдсан хүмүүсийн тоо, б.арга хэмжээний
хөтөлбөр, үр ашиг.
|
| < Өмнөх | Дараах > |
|---|
| . |