Skip to content

Тавтай морилно уу!

Click on the slide!

Гоо сайхан, эрч хүч, уян налархай ...

Click on the slide!

Бүжиг бол миний амьдрал…

Click on the slide!

Би бүжгээс эрч хүчийг мэдэрдэг ...

Frontpage Slideshow (version 2.0.0) - Copyright © 2006-2008 by JoomlaWorks

"Ододтой бүжиглэе" телевизийн шоу
Бичсэн DanceSport   
Лхагва, 2009 оны 12 сарын 02
ododtoi1_2.jpgСаяны А хүрээний N1H1 вирусын томуунаас сэргийлж өндөржүүлсэн бэлэн байдал зарласан хэд хоногт Монголын ард түмэн гэртээ сууж бүжгээр амьсгаллаа. Бараг бүтэн сарын турш орой бүр TV5 телевизээр гарсан "Ододтой бүжиглэе" шоуг үзээгүй хүн бараг байхгүй бизээ. TV5 телевизийн редактор Насанжаргалын зохион байгуулсан энэхүү шоуны ард тус телевизийн хүчирхэг нэгэн баг ажилласан юм.
 
Шоуны хамгийн гол зорилго бол бүжгийн спорт, цэнгээнт бүжгийг сурталчлах, 8 настай балчраас 80 буурлыг хүртэл цэнгээнт бүжигт дуртай болгох, бүжгийн спортоор хичээллүүлэх, эх орны өнцөг булан бүрт бүжгийн шинэ шинэ клубууыг үүд хаалгаа нээх боломжийг олгох явдал байлаа. Энэ зорилгоо ч тэд маш амжилттай биелүүллээ. 
 
ododtoi1_1.jpgМонголын "Ододтой бүжиглэе" анхдугаар шоуны оролцогчид нь МУГЖ сонгодог урлагийн театрийн Далантай,  Нюанс" хамтлагийн дуучин Амраа, СТА нийтийн дууны Оюумаа, топ модель Пүрэвсүрэн, жүжигчин Ууганбаяр, дуучин Хонгор, Баярцэцэг, Солонгоо, "Мотив" хамтлагийн Жижгээ буюу Эрдэнэбаяр, ТВ коктэйлийн Цэнд-Аюуш нар байлаа. Тэдний ард бүжгийн багш Ганбаяр, Батсайхан, Саранхүү, Алтансэлэм, Номин нар, бүжигчин  Оюунбат, Содоо, Амраа, Номгонмаа, Сүхээ, Чимэгмаа, Мөнх-Очир, Баярцэцэг, Сувдсүрэн, Эрдэнэжаргал байсан. Хэн хэн нь тэнцүүхэн гараанаас эхэлсэн Одууд маань бараг тэнцүү өрсөлдсөн гэхэд болно. Мэдээж эхэн үедээ зарим оролцогч, зарим багш нар учраа олохгүй тэвдсэн боловч шоуны сүүл хэсэгт нэлээн эвгүйхэн өрсөлдөөн өрнөв.
 
ododtoi1_4.jpgБагш нар бие биеэ маш сайн таньдаг цэнгээнт бүжгийн яг нэгэн үеийн хүүхдүүд, найз нөхөд. Тэд бүгд бүжгийн ертөнцөд зүтгэж байгаа, зарим нь бүжгийн спортын дасгалжуулагч, шүүгч, зарим нь цэнгээнт бүжгийн хамтлагийн багш, зарим нь мэргэжлийн бүжгийн сургууль, мэргэжлийн чуулгад, зарим нь эдгээрийг хавсран ажилладаг туршлагатай багш нар. Гэсэн хэдий ч Батсайхан багш сүүлийн бүжгийн дараа зохион байгуулсан банкет дээр "энэ шоу биднийг хурцалж, нэлээн сэтгүүлээ, ажиллах урмыг улам нэмлээ" гэж байлаа. Багш нар бол энэ шоунд нойр хоолгүй зүтгэсэн гол хүмүүс,  тэдэнтэй ярих юм байхгүй ойлгомжтой.
 
Одууд маань маш сайхан нэг баг, нэг хамт олон болон төлөвшсөн нь ажиглагдаж байлаа. Та бүхэн тэднийг ТВ-гээр харсан болохоор би юу ч гэхэв. Далантай гавъяат 5кг жин хассан гэж байгаа. Нэг харсан чинь жаахан банди шиг юм ширээний ард сууж байгаа харагдсан. Залуужаад тэр байх. Оюумаа хөдөлгөөний эвсэлтэй болсон. Амраа одоо тоглолт дээрээ өөрөө бүжиглэнгээ дуулахаар болсон гэж байсан. Баярцэцэг, Жижгээ, Хонгор нарын хувьд ч адилхан. Энэ бүгд бол мэдээж бүжгийн л ач тус,  тэд өөрсдөө хөлс хүчээ урсгасны ач тус. Цэнд-Аюуш бол сэргэлэн, зальтай.
 
ododtoi1_3.jpgГол өрсөлдөөн мэдээж Пүүжээ, Ууганаа 2-ын дунд болсон. Аль алинд нь сайн тал бий. Ууганаа үзэгчдэд хийж байгаа юмаа хүргэж чаддаг. Бас стандартыг бүжигт сайн. Пүүжээ харин бүжгүүдээ техниктэй гүйцэтгэдэг, бас бүжигчин шиг би хаатай. Ямар байсан шүүгчдийн үнэлгээгээр Ууганаа ялимгүй илүү гарсан байгаа. Тэр нь бараг 1% ч хүрэхгүй. Энэ бол 50%-ийн л үнэлгээ, одоо хамгийн гол шийдвэр болох 50% үзэгчдийн гарт байна. Тэдний нисгэх мессеж саналаас бүх зүйл хамаарна гэсэн үг.
 
Шүүгчээр Жаргалсайхан, Мөнгөнхуяг, Ганцог, Сэлэнгэ нар ажилласан. Харин зарим шүүгч нар дээр дээр доор, багш бүжигчид, үзэгчдээс баахан санал гомдол асуудлууд гарч байсныг нуух юун. Тэмцээн нэгэнт эхлээд удсан байсан учраас тэдний заримыг өөрчлөх боломж байгаагүй. Дараагийн удаад харин багш нарын бэлтгэсэн үзүүлбэрийг харьцуулан шүүж чадах, нүдэнд харагдаж гарт баригдахаар хийж бүтээсэн зүйлтэй, мэдлэг, туршлагатай, нэр хүндтэй шүүгчдийг сонгон ажиллуулах байхаа гэж найдаж байна.
 
За ямартай ч спортыг дэмжигч TV5 телевиз маань 40,50 сая төгрөгний зардалтай том шоуг сэтгэлээсээ амжилттай зохион байгуулж, Монголын бүжгийн спортын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсанд бүжгийн спортынхон бид талархахаас өөр яах билээ.
 
Сураг дуулахнээ улиралд нэг удаа болох "Ододтой бүжиглэе" шоунд орйолцохоор урлаг, спортын зарим Одууд аль эрт бэлтгэлдээ гарсан сураг дуулдана билээ шүү. :) Бүжгийн спортын их гэр бүлд тавтай морил ОДУУДАА! Мөн үзэгчид та бүхэн 12-р сарын 12-нд АСА Циркд болох "Ододтой бүжиглэе" анхдугаар шоуны Гала тоглолтыг ирж сонирхоорой. Тэнд түрүү байр тодорч, ялагч нь шагналдаа автомашин, Хайнаньд амрах эрхийн бичгээ гардан авах болно. За энэ ч яахав гол нь та Одуудын хамтдаа бүжиглэсэн  бүжгийн нэгдсэн цоморлиг, гоцлол үзүүлбэрүүдийг тухлан сууж сонирхоорой.
 
< Өмнөх   Дараах >

Сурталчилгаа...

Advertisement

Цаг...

Тоолуур

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр34
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт121
mod_vvisit_counterЭнэ сард463
mod_vvisit_counterНийт59064

Нэвтрэх Хэсэг






Нууц үгээ алдсан уу?
Эрх нээгээгүй юу? Бүртгүүлэх

Яг одоо хэн хэн байна

Бидэнд 2 зочид онлайн

Сурталчилгаа

Advertisement

Сурталчилгаа

Advertisement

Партнер хайж байна

Advertisement

Санал асуулга

Бүжгийн спортыг Монголын бүх ард түмний спартакиадын медальт төрөлд оруулах нь зүйтэй юу?
 

.