Skip to content

Тавтай морилно уу!

Click on the slide!

Гоо сайхан, эрч хүч, уян налархай ...

Click on the slide!

Бүжиг бол миний амьдрал…

Click on the slide!

Би бүжгээс эрч хүчийг мэдэрдэг ...

Frontpage Slideshow (version 2.0.0) - Copyright © 2006-2008 by JoomlaWorks

Байгууллагууд
Монголын бүжгийн спорт ба цэнгээнт бүжгийн байгууллагууд
Бичсэн DanceSport   
Ням, 2009 оны 02 сарын 01

Өнөөдөр манай улсад бүжгийн спорт, цэнгээнт бүжиг болон бусад төрлийн бүжгээр хичээллэгч, сонирхогчдын тоо өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байна. Бүжгээр хичээллэх нь хүүхэд залуучуудын бие бялдар, гоо зүйн хүмүүжил, ёс суртахуун, төлөвшилд асар их хувь нэмэртэйгээс гадна суугаа ажил эрхэлдэг хүмүүст хөдөлгөөний дутагдлаас гарах хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй арга нь болж байна.

Тэмцээний цэнгээнт бүжиг буюу бүжгийн спортын сонирхогчдыг нэгтгэн, тэмцээн уралдааныг удирдах гол байгууллага бол Монголын Бүжгийн Спортын Холбоо (МБСХ) юм. МБСХ нь 2001 онд байгуулагдан идэвхитэй үйл ажиллагаа явуулж байгаа билээ. МБСХ Олон улсын бүжгийн спортын холбоо (IDSF), Азийн бүжгийн спортын холбоо (ADSF), Монголын Үндэсний Олипийн Хорооны (МҮОХ) гишүүн холбоо юм.
 
2006 оноос манай бүжгийн спортын тамирчин-хосууд Олон улсын тэмцээнүүдэд амжилттай оролцож хүчтэй өрсөлдөгчид болж байгаагаа нотлон харуулсаар ирлээ. Цаашид цэнгээнт бүжиг, бүжгийн спортын сургалтыг Олон улсын стандартаар явуулах, сургалт-бэлтгэл-дасгалжуулалтыг шинэ түвшинд гаргах, мэргэжлийн боловсон хүчнийг системтэй бэлтгэх асуудал зайлшгүй урган гарч байна. Иймд 2009 онд МБСХ-ны санаачлагаар Монголын Мэргэжлийн Бүжгийн Спортын Зөвлөл (ММБСЗ) байгуулагдаж байгаа бөгөөд тэрээр Монголын бүжгийн спорт ба цэнгээнт бүжгийн мэргэжлийнхнийг удирдах байгууллага юм. ММБСЗ нь Олон улсын мэргэжлийн бүжгийн спортын зөвлөлийн (IPDSC) гишүүнчлэлд багтаж ажиллах юм.
 
Олон улсад арван бүжгээс бусад бүжгийн төрлийг удирддаг томоохон байгууллагын нэг бол Олон улсын бүжгийн байгууллага (IDO) юм. Энд чөлөөт стиль, хип хоп, ар энд би, баллет, брейк дэнс, испани, ирланд, гудамжны товлуур бүжиг, фламенго, латин стиль, нийтийн бүжиг, ардын бүжиг, аргентин танго гэх зэрэг багтдаг. 2009 онд мөн МБСХ-ны санаачлага дэмжлэгээр Монголын Бүжгийн Байгууллага (МББ) байгуулагдаж байгаа билээ.
 

Сурталчилгаа...

Advertisement

Цаг...

Тоолуур

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр53
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт308
mod_vvisit_counterЭнэ сард650
mod_vvisit_counterНийт59252

Нэвтрэх Хэсэг






Нууц үгээ алдсан уу?
Эрх нээгээгүй юу? Бүртгүүлэх

Яг одоо хэн хэн байна

Бидэнд 11 зочид онлайн

Сурталчилгаа

Advertisement

Сурталчилгаа

Advertisement

Партнер хайж байна

Advertisement

Санал асуулга

Бүжгийн спортыг Монголын бүх ард түмний спартакиадын медальт төрөлд оруулах нь зүйтэй юу?
 

.