Skip to content

Тавтай морилно уу!

Click on the slide!

Гоо сайхан, эрч хүч, уян налархай ...

Click on the slide!

Бүжиг бол миний амьдрал…

Click on the slide!

Би бүжгээс эрч хүчийг мэдэрдэг ...

Frontpage Slideshow (version 2.0.0) - Copyright © 2006-2008 by JoomlaWorks

Квикстеп
Бичсэн DanceSport   
Ням, 2009 оны 02 сарын 01
 1920-иод онд Рагтайм хөгжим Свинг болон хувирч, Чарлестон, Шимми, Блэк Боттом зэрэг шинэ бүжгүүд дэлгэрлээ.
 
Чарлестон нь Кэйп Вердийн арлууд дээрээс гаралтай гэж яригддаг. Түүнийг Чарлестоны онгоцны зогсоолын негр ачигчид түргэн эргэлддэг бүжиг болгон өөрчилсөн байна. Анх Жорж Вайт 1922 онд нэгэн шог гараан дээр бүжиглэжээ. 1923 онд АНУ-аар тойрон аялсан Зигфельд Фоллисийн "Гүйж яваа зэрлэг хүн" тайзны үзүүлбэр дээр бүжиглэгдсэний дараа цагаан арьстнуудын дунд дэлгэрэв. Европт 1920-иод онд Жозефин Бэйкер Парис хотноо бүжиглэсэн байна. Чарлестон минутанд 200-240 цохилттой, зэрлэгдүү савсан гар, хажуу тийш өшиглөсөн хөлийн хөдөлгөөнтэй бүжиг байлаа. Хожим дэлхий даяр дэлгэрсэн боловч зэрлэгдүү шинжийнх нь улмаас бүжгийн танхимуудад нэг бол түүнийг хориглож нэг бол товчоор "PCQ" (чарлестонгоо аядуу хийнэ үү) гэсэн бичиг тавих болжээ.
 
Блэк Боттомыг Нью-Иорк, Нью-Орлеанаас гаралтай гэж ярилцдаг ч Детройтын захын хороололд үүссэн бололтой. Энэ бүжиг Жорж Вайтын "1926 оны шившигт явдлууд" нэртэй тайзны тоглолтоос хойш олны танил болсон. Блэк Боттом нь минутанд 140-160 цохилттой, биеийн найгасан хөдөлгөөн, өвдгийг тахийлгасан богинохон өшиглөлтүүдтэй бүжиг байсан байна.
 
Шимми нь Америк руу хар боолуудын аваачсан Шика гэдэг бүжгээс гаралтай байж магадгүй. 1909 оны Пэрри Брэдфордын "Бух мэлхийн үсрэлт" гэдэг дуунд түүний тухай дурдсан байдаг. АНУ-д 1910-1920 онд маш их дэлгэрч байсан ба 1922 онд Гильда Грэй Зигфельд Фоллисийнд бүжиглэсний дараа үндэсний шинж маягтай болжээ. Тэр өөрөө Шиммиг бүжиглэж байхдаа цамцаа хөдөлгөдөг байснаас ч тэр үү бүжгийн нэрийг "chemise" буюу "эмэгтэй цамц" гэдэг үгнээс гаралтай гэж зүтгэдэг байсан байна. Хэдий тийм боловч Мэй Вэст өөрийгөө түүнээс арай өмнө 1919 онд "Заримдаа" гэдэг нэртэй шоун дээр Шиммиг бүжиглэсэн гэж мэлздэг. Тэрээр 1926 онд тайзан дээр "секс" үзүүлсэн гэж баривчлагдаж байжээ. Дуучин Эфел Вотерс Мэй Вэстийн Шиммигийн тухай "тэр алгаа ташаан дээрээ тавьж, хөл оролцуулалгүйгээр биеэ түргэн түргэн хөдөлгөж байсан" гэсэн байдаг.
 
1923 онд Пол Вайтмэний хамтлаг Их Британид айлчилсны дараа дээрхи бүжгүүд Фокстротын хурдан хувилбарт нэгдэн, "Quickstep" буюу "Хурдан фокстрот" гэгдэх болжээ.
 
Одоо Хурдан фокстротыг минутанд 200 орчим цохилттой хэмнэлээр бүжиглэж байна. Анхны Фокстротын явалт, гүйлт, мөрдөлт (chasse), эргэлтүүдийг хадгалж, түүн дээр хурдтай үсрэлт, дэвхрэлт, гацах (lock) хөдөлгөөнүүдийг нэмэн баяжуулжээ.
 

Сурталчилгаа...

Advertisement

Цаг...

Тоолуур

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр38
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт125
mod_vvisit_counterЭнэ сард467
mod_vvisit_counterНийт59069

Нэвтрэх Хэсэг






Нууц үгээ алдсан уу?
Эрх нээгээгүй юу? Бүртгүүлэх

Яг одоо хэн хэн байна

Бидэнд 11 зочид онлайн

Сурталчилгаа

Advertisement

Сурталчилгаа

Advertisement

Партнер хайж байна

Advertisement

Санал асуулга

Бүжгийн спортыг Монголын бүх ард түмний спартакиадын медальт төрөлд оруулах нь зүйтэй юу?
 

.