Skip to content

Тавтай морилно уу!

Click on the slide!

Гоо сайхан, эрч хүч, уян налархай ...

Click on the slide!

Бүжиг бол миний амьдрал…

Click on the slide!

Би бүжгээс эрч хүчийг мэдэрдэг ...

Frontpage Slideshow (version 2.0.0) - Copyright © 2006-2008 by JoomlaWorks

Ча ча ча
Бичсэн DanceSport   
Ням, 2009 оны 02 сарын 01
Английн бүжгийн багш Пьер Лавелл 1952 онд Кубад айлчлах үедээ Румбаг заримдаа илүү цохилттойгоор хийдэг болохыг олж мэджээ. Тэр Британид ирмэгцээ тэдгээр алхалтуудыг тусдаа бүжиг мэтээр зааж эхлэв.
 
Ча Ча гэдэг нэрийг Испанийн "chacha" буюу "зарц бүсгүй", эсвэл "chachar" буюу "кокагийг навч зажлах", зарим нь "char" буюу "цай" гэдэг үгнээс гаралтай гэдэг ч Кубын хурдан хөгжилтэй Гуарача бүжгээс үүссэн гэдэг нь илүү үнэмшилтэй сонсогддог. Энэ бүжиг нь 20-р зуун гарахаас өмнө Европт дэлгэрчээ. Шотландын Копар Анус дахь Данси Нейлийн 1898 оны төгсгөлийн чуулганы хөтөлбөрт бичигдэж байлаа.
 
Мөн Ча Ча гэдэг нэр олон алхалттай шассег хийх үед гарах дуу чимээг дууриаснаас үүссэн гэж тайлбарласан байдаг. Тиймээс ч зарим хүмүүс Ча Чаг бүжиглэх үедээ "Ча Ча Ча" эсвэл "Ча Ча" гэж тоолдог.
 
1954 онд энэ бүжгийг "Гуирогийн хэмнэлтэй Мамбо" гэж тодорхойлжээ. Гуиро бол хатаасан хулуу болон түүнийг хөрөөддөг шүдэт саваанаас бүрддэг хөгжмийн зэмсэг юм.
 
Мамбо нь Хаитад үүссэн бөгөөд 1948 онд Прадо Баруунд танилцуулжээ. "Мамбо" гэдэг үг нь Африкийн негрүүдийн авч ирсэн шашны илбэчин-санваартны нэр юм. Энэ мэтчилэн Ча Ча нь Баруун Африкийн шашны ёслолын бүжгээс үүсэлтэй болж байна. Мамбогийн дан, давхар, гурамсан гэсэн 3 хэлбэр байдаг ба тактандаа 5 алхамтай гурамсан хэлбэр нь Ча Ча болон хөгжжээ.
 
Ча Ча минутанд 120 цохилттой, алхалтууд нь цохилтон дээр хийгдэж, завсрын хагас цохилтон дээр ташааны хүчтэй хөдөлгөөн, өвдөгний эгцрэлт явагддаг бүжиг юм. Хөлийн өлмийгөөр урагш алхах үед биеийн жин хамт урагшилж, их бие бага хөдөлнө. "4 & 1" шассе нь хөгжмийн бусад цохилтон дээр явагдах алхалтуудаас арай урт 1-р цохилтон дээрх алхалтыг тодотгож өгдөг.
 

Сурталчилгаа...

Advertisement

Цаг...

Тоолуур

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр48
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт303
mod_vvisit_counterЭнэ сард645
mod_vvisit_counterНийт59246

Нэвтрэх Хэсэг






Нууц үгээ алдсан уу?
Эрх нээгээгүй юу? Бүртгүүлэх

Яг одоо хэн хэн байна

Сурталчилгаа

Advertisement

Сурталчилгаа

Advertisement

Партнер хайж байна

Advertisement

Санал асуулга

Бүжгийн спортыг Монголын бүх ард түмний спартакиадын медальт төрөлд оруулах нь зүйтэй юу?
 

.