Skip to content

Тавтай морилно уу!

Click on the slide!

Гоо сайхан, эрч хүч, уян налархай ...

Click on the slide!

Бүжиг бол миний амьдрал…

Click on the slide!

Би бүжгээс эрч хүчийг мэдэрдэг ...

Frontpage Slideshow (version 2.0.0) - Copyright © 2006-2008 by JoomlaWorks

Самба
Бичсэн DanceSport   
Ням, 2009 оны 02 сарын 01
16-р зуунд Португаличууд Ангол, Конгоос олон тооны боолчуудыг Катерет, Эмболада, Батик зэрэг бүжгүүдтэй нь хамт Бразил руу импортложээ. Европчууд эдгээр бүжгүүдийг нүгэл хилэнцэт бүжгүүд гэж үзэж байв. Эмболада нь биеэ хамгаалахын тулд эвэртээ бөмбөг угласан үхрийн тухай бүжиг ба тэнэг гэсэн утгатай. Батик ньтэр үед маш их түгэн дэлгэрснээс I Мануэл түүнийг хориглож байжээ. Батик бол Чарлестонтой төстэй алхалтуудтай, алга ташилт болон цохилуур хөгжмийн аянд тойрон бүжиж, тойргийн голд нэг хос гоцолдог байж.
 
1830-аад онд негр бүжгүүдийн орооцолдох хөдөлгөөн, индианчуудын Лунду бүжгийн ганхах болон эргэлдэх хөдөлгөөнүүд нэгдэж нэгэн бүжгийг үүсгэжээ. Хожим Рио де Жанерогийн ойролцоох Копакабана эргийн нэрээр нэрлэгдсэн багт наадмын алхалтууд нэмэгдлээ. Аажмаар Риогийн дэд зиндааныхан түүнийг сонирхон сайжруулж цэнгээнт бүжгийн "хаалттай барилтыг" оруулж ирэв. Энэхүү шинэ бүжгийг Земба Куэка гэдэг байсан ба 1885 онд түүнийг "Гунхсан Бразил бүжиг" гэж тодорхойлж байжээ. Хожим түүнийг "Месемба" гэж нэрлэх болсон юм. Самбагийн нэрний гарал үүсэл нь тодорхойгүй, зарим хүмүүс түүнийг негр эр нутгийн уугуул эмэгтэй хоёрын удам гэсэн утгатай "Замбо" гэдэг үгнээс үүсэлтэй гэсэн саналтай байдаг ч Семба гэдэг үгний алдаатай хэлбэр нь байж магадгүй.
 
Энэ бүжиг хожим Максикс-тай нийлжээ. Тэрээр Хоёр алхамттай төстэй Бразил бүжиг бөгөөд нэр нь "Кактусын өргөст жимс" гэсэн утгатай. Максикс нь 20-р зуунд шилжих үед АНУ-д танил болжээ. Парисын бослогын дараахан 20-р зууны эхээр Европт дэлгэрлээ. Гэхдээ Кубын Хабанерагийн хөгжим дээр Полька-гийн хөдөлгөөн хийдэг байсан байх юм. Одоо ч Самба нь шассе ба өлмий дээрхи явалтаас бүрдэх Максикс гэдэг хөдөлгөөнтэй байдаг.
 
Самбагийн нэг хэлбэр болох Кариока (Рио де Жанерогаас гэсэн утгатай) 1934 онд Их Британид дахин сэргэсэн. "Рио руу хийсэн нислэг" кинонд Фрэд Астайр, Жинжер Рожерс нар түүнийг бүжиглэж байлаа. 1938 онд Кариока АНУ-д дэлгэрэв. 1941 онд Кармен Миранда өөрийн "Рио дахь тэр нэгэн шөнө" кинондоо Кариокаг бүжиглэж байв.
 
1950-иад онд Британий нийгэмд тэргүүлэх роль гүйцэтгэж байсан Маргарет гүнж Самбаг дэлгэрүүлэхэд их хувь нэмэр оруулжээ.1956 онд Пьер Лавелл Самбаг Олон улсад албан ёсоор сурталчиллаа.
 
Олон улсын нийтлэг төрхтэй болсон Самба нь одоо хүртэл янз бүрийн хөгжмийн хэмнэл бүхий хөдөлгөөнүүдтэй байдаг. Жишээ нь: Бото Фого "1 & a 2" гэсэн 4 цохилтот хэмнэлтэй байхад Энгийн эргэлт нь "1 2 &" гэсэн хагас цохилтот хэмнэлтэй. Самбад одоо хүртэл алхалт хоорондын хагас цохилтон дээр хийгддэг ташааны хөдөлгөөн ("самба тик"), их биеийг нэг төвшинд зөөх хөдөлгөөн хадгалагдан үлдсэн ба бүжиглэх үед зогсож буй хөл дээр биеийн жин урагш дээш хөдөлдөг.
 

Сурталчилгаа...

Advertisement

Цаг...

Тоолуур

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр54
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт309
mod_vvisit_counterЭнэ сард651
mod_vvisit_counterНийт59253

Нэвтрэх Хэсэг






Нууц үгээ алдсан уу?
Эрх нээгээгүй юу? Бүртгүүлэх

Яг одоо хэн хэн байна

Бидэнд 16 зочид онлайн

Сурталчилгаа

Advertisement

Сурталчилгаа

Advertisement

Партнер хайж байна

Advertisement

Санал асуулга

Бүжгийн спортыг Монголын бүх ард түмний спартакиадын медальт төрөлд оруулах нь зүйтэй юу?
 

.